Global warming and climate change are affecting our country twice as much as others. With a vast territory featuring significant differences in natural zones and boundaries, and an arid climate with extreme conditions, our desert and semi-desert steppe areas are heavily impacted by desertification. This has led to negative consequences such as a reduction in soil fertility and decreased carbon sequestration in the soil. Studying the characteristics of soil in desert regions and determining the organic carbon reserves in the soil are crucial for implementing adaptive measures to climate change and for restoration efforts. In this study, we examined the characteristics of desert brown, light brown, and rocky brown soils of the desert mountain and gravelly plateau. The study area contains Leptic Calcisols, Leptic Yermic Caclisols, Mollic calcic Caclisols soil types. Organic carbon in the soil was calculated using the Walkley-Black method. The results showed that the organic carbon reserves in the various soil types were as follows: Leptic Calcisols (P1) 49.54 t/ha in the 0-75 cm, Leptic Yermic Caclisols (P3) 36.71 t/ha in the 0-80 cm, Mollic Calcisols (P5) 41.70 t/ha in the 0-80 cm, Mollic Yermic Caclisols (P7) 20.78 t/ha in the 0-75 cm, Mollic calcic Caclisols (P8) 28.84 t/ha in the 0-70 cm, Leptic Calcisols (P12) 48.41 t/ha in the 0-120 cm, Mollic Yermic Caclisols (P14) 20.10 t/ha in the 0-85 cm and Leptic Calcisols (P15) 27.61 t/ha in the 0-55 cm layer. Soil sections show similar chemical properties but different morphological characteristics. Soil organic carbon reserves differ at the soil type level, but are similar to previous research results at the regional level. The reserves vary depending on the thickness of the soil layers and the rock content. Говийн хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц ХУРААНГУЙ: Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд манай орон хоёр дахин илүү өртөж байна. Байгалийн бүс, бүслүүрийн ялгаа ихтэй өргөн уудам газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай орны говь, цөлөрхөг хээрийн бүс нь цөлжилтөд хүчтэй өртөж хөрсний үржил шимт давхарга нимгэрэх, хөрсний нүүрстөрөгчийн шингээлт багасах зэрэг сөрөг үр дагаврууд бий болсоор байна. Говийн бүсийн хөрсний шинж чанарыг судалж хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг тодорхойлох нь цаашид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээхэд чухал үүрэгтэй юм. Энэхүү судалгаагаар бид говийн бор, цайвар бор болон говийн уул, цав толгодын чулуурхаг бор хөрсний хэв шинжийг тодорхойлов. Судалгааны талбайд бор, цайвар бор, чулуурхаг бор, сайргархаг бор, чулуурхаг карбонаттай бор, чулуурхаг цайвар бор төрлийн хөрс тархсан байна. Хөрсний органик нүүрстөрөгчийг тюрины аргаар (Walkley Black) тооцсон. Судалгааны үр дүнд сайргархаг бор /P1/ хөрсний 0-75 см-т 49.54 т/га, сайргархаг цайвар бор /P3/ хөрсний 0-80 см-т 36.71 т/га, чулуурхаг бор /P5/ хөрсний 0-80 см-т 41.70 т/га, чулуурхаг цайвар бор /P7/ хөрсний 0-75 см-т 20.78 т/га, чулуурхаг карбонаттай бор /P8/ хөрсний 0-70 см-т 28.84 т/га, сайргархаг бор /P12/ 0-120 см-т 48.41 т/га, чулуурхаг цайвар бор /P14/ 0-85 см-т 20.10 т/га, сайргархаг бор /P15/ хөрсний 0-55 см-т нийт 27.61 т/га тус тус органик нүүрстөрөгчийн нөөцтэй байна. Хөрсний зүсэлтүүдээс үзэхэд химийн шинж чанараар ойролцоо боловч морфологи шинж чанараар ялгаатай байна. Хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц хөрсний төрлийн түвшинд харьцуулахад зөрүүтэй, бүсийн хэмжээнд авч үзвэл өмнөх судалгааны үр дүнгүүдтэй ойролцоо байна. Тухайн хөрсний үе давхаргын зузаан, чулууны агууламж зэргээс хамаарч нөөцийн хэмжээ харилцан адилгүй тогтоогдсон. Түлхүүр үгс: Хөрсний органик нүүрстөрөгч, Чулууны агууламж, Сайргархаг бор, Чулуурхаг цайвар бор